Нээлттэй ажлын байр

Бид шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Боловсон хүчнийг сонгон шалгаруулахад тухайн хүний мэдлэг, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг харгалзан үзнэ.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ярилцлагад урих ба хүлээж авсан бичиг баримтыг буцаан олгох боломжгүй болно.

Ажлын байрны зорилго/ үүрэг


• Компанийн болон харилцагч, захиалагч байгууллагуудын веб сайт хийх, бүтээх, хөгжүүлэх, шинэчлэх, компанийн үйл ажиллагааг веб суурьтай болгох төслийн ажлуудыг хийж гүйцэтгэх
• Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага


• Санаачлагатай, Бүтээлч сэтгэлгээтэй
• Тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Вэб сайт хийж байсан туршлагатай, орчин үеийн програмчлалын технолгийн мэдлэгтэй, 
• PHP, Java сайтар эзэмшсэн
• Компьютерийн хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
• Англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй

АНКЕТ ТАТАЖ АВАХ